Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн Ховд голын усны чанарын 2017 оны 3 дугаар сарын төлөв байдал
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2017 оны 03 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 03 дугаар сард Ховд-Мянгад, Буянт-дээд, Буянт-доод хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авах байсан боловч Буянт гол хөлдүү учир дээж аваагүй, Ховд-Мянгад хяналт шинжилгээний цэгээс усны дээж авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2017 оны 03 дугаар сард хийсэн Ховд аймгийн Ховд голын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд - Мянгад |
|
|
2,1 |
0,24 |
0,004 |
0,020 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 150,6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 47%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШГАЗРЫН БОШЛ